Жижиг аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлан, тооцоонд хамгийн их тулгардаг 5 асуудал ба шийдэл

Liked this post? Share with others!

Жижиг бизнес эрхэлж буй олон аж ахуй нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаа, борлуулалт, ажилчдын асуудал гээд бүхнийг өөрсдөө зохицуулах гэж завгүй байдаг. Харин санхүүгийн тайлан, татварын тооцоо бол хамгийн төвөгтэй, хамгийн эрсдэлтэй хэсэг байдаг. Тиймээс олон бизнесүүд эндээсээ алдаа гаргаж, торгуульд орох, буруу шийдвэр гаргах тохиолдол элбэг.

Доорх нь жижиг ААН-үүдэд хамгийн их тулгардаг 5 асуудал:

  1. Тайлангаа хугацаанд нь өгөхөд хүндрэлтэй байх Татварын тайлангаа хоцроох нь автоматаар торгууль, алдангид хүргэдэг.
  2. Баримт бичиг цаасаа бүрэн цэгцлэхгүй байх Орлого, зарлагын баримт алдагдах, бүрэн бүртгэгдэхгүйгээс зөрүү гарч татварын маргаан үүсэх эрсдэлтэй.
  3. Санхүүгийн програм ашиглахгүй, гар аргаар тооцоолох Энгийн excel эсвэл гар аргаар хөтөлснөөр алдаа гарах нь амархан, мэдээлэл бодит бус болдог.
  4. Орлого = Ашиг гэж эндүүрэх Орлого орж байгаагаараа ашигтай ажиллаж байна гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ зардал, татвар, өр төлбөрөө тооцоогүй байдаг.
  5. Мэргэжлийн нягтлан ажиллуулахад хүндрэлтэй байх Туршлагатай нягтлангийн тогтмол цалин, зардал өндөр тул жижиг бизнесүүд авч ажиллуулж чаддаггүй.

Шийдэл:

  • Баримт бүрийг цаг тухайд нь бүртгэх дадалтай болох.
  • Санхүүгийн тайлангаа зөвхөн “татварын шаардлага” гэж биш, бизнесийн шийдвэр гаргалтын гол хэрэгсэл гэж харах.
  • Автоматжуулалт, санхүүгийн програм ашиглах.
  • Хэрэв өөрийн нягтлан ажиллуулах боломжгүй бол санхүүгийн

Санхүүгийн аутсорсингийн давуу тал:

  • Тайлангаа хугацаанд нь гаргана
  • Татварын эрсдэлээс хамгаална
  • Зардлаа бууруулна
  • Бизнесийнхээ үндсэн үйл ажиллагаанд төвлөрөх боломжтой

Дүгнэлт:

Жижиг бизнест санхүүгийн алдаа хамгийн үнэтэй төлбөртэй. Харин зөв шийдэл сонгосноор та бизнесээ эрсдэлээс хамгаалж, өсөлтөд чиглүүлэх боломжтой.

Subscribe to our newsletter

Collect visitor’s submissions and store it directly in your Elementor account, or integrate your favorite marketing & CRM tools.

Do you want to boost your business today?

This is your chance to invite visitors to contact you. Tell them you’ll be happy to answer all their questions as soon as possible.

Learn how we helped 100 top brands gain success